Өнөөдрөөс эхэлж улсын эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдрөөс эхэлж улсын эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 20:00цаг хүртэл ажиллаж эхлэхээр боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор   Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар болсон юм. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах юм.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …