Чингэлтэй дүүргийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм байна.

Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, “Чиглэл” ХХК компанийн Ерөнхий захирал Ц.Бумцэнд болон багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …