Танхай хочит Улсын начин Б.Одхүүгийн хэрэг мөрдөн байцаалтанд буцлаа

141b583644af46f5bigЗүлэг ногоон дэвжээн дээр олныг баясган эр бяраа гайхуулагч хүчит бөхчүүд маань араатан адил авирлаж энд тэндхийн баар пабад уусан зүйлээ шингээж чадахгүй хоорондоо хэрэлдэж зодолдсон хэрэг өнгөрсөн онд олонтой гарсан. Энэхүү хэргүүд бөхчүүдийн нэр хүндийг ч ихэд ганхуулсан юм. Улсын начин Б.Одхүү  Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Н.Батзаяа нар бааранд архидаадуусан юмандаа хөлчүүрэн хүн зодсон байдаг. Үүнтэй зэрэгцээ Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг жолоо барьж яваад хүнтэй муудалцаж давхар хамсан хэрэг гарсан. Тэр дундаас Улсын начин Б.Одхүү Хан-Уул дүүргийн  17 дугаар хорооны нутаг Япон хороололд байрлах “Garden” ресторанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын заан ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дарга, хурандаа Ц.Баярсайхан нарыг согтуугаар зодож гэмтээсэн хэрэг гарсан ба  тэдний зодооныг “Garden” рестораны хамгаалагчид зогсоохыг оролдсон ч хүч хүрэхгүй тул цагдаа дуудсан байдаг. Тэр үед Улсын заан Ц.Баярсайхан гэмтэл авсан юм. Энэ мэтудаа дараагийн танхайн үйлдлүүдээс болж Улсын начин Б.Одхүү  Анхан шатны шүүхээс 4,6 жилийн ял авсан. Харин өнөөдөр түүний дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзээд  хэргийг мөрдөн байцаалтанд буцаажээ.

Улсын начин Б.Одхүү өмнө нь нэг биш удаа хүн зодож, “аав”-ын хаалга татаж байсан аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …