Өдрийн 1000 төгрөгөөр амиа зогоож буй иргэдээсээ хандив гуйж тавлаад байна уу

 

 

Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн 200 гаруй улс орон дотроос 19-т бичигддэг, нэг хүнд оногдох газар нутаг, нэг хүнд оногдох тариалан тарьж болохуйц газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Дээрээс нь нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг.

Мөн 70 сая тоо толгой малтай, дэлхийд эхний 10-т бичигдэх хэд хэдэн томоохон орд газар, уул уурхайн баялагтай Монгол Улсад 3 сая хүн нэн ядуу амьдарч дэлхийн шившиг болж байгаа нь үнэн билээ. Гэсэн хэдий ч гаднынхны өмнө, бусдын өмнө инээж явна. 1990 оны өмч хувьчлалаас хойш өнөөдөр Монгол Улсад хүн амын ердөө хоёрхон хувь нь л хангалуун амьдарч, үлдсэн 98 хувь нь нэн ядуугийн түвшинд ажиллаж, амьдарч байна. Зарим нь бүр хоногийн 1000 төгрөгөөр амь зогоож байна.

Гэтэл хоосон хонож буй ард иргэдээсээ улсдаа 1000 төгрөгийн хандив өргөхийг хүссэн байх юм. Гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй хүмүүс найман настай балчираас 80 настай буурлууд хүртэлх хүн бүрийг улсдаа 1000-2894 төгрөгийн хандив өргөхийг хүсчээ. Түүнийг нь УИХ-ын зарим гишүүд дэмжиж, 100 сая төгрөгийн хандив хүртэл өргөлөө. Гэхдээ улсаасаа, ард түмнээсээ тэр байтугай хулгайлж, оффшорт 100 сая доллар нуусан хүмүүсийн ард түмэнд таалагдах гэсэн энэ үйлдлийг олон нийт ялгаж салгахтайгаа.

Харин тэдний хажууд шударга хөдөлмөрөөрөө 10 мянган төгрөг олчихоод түүнээсээ 1000 төгрөг хандивлаж буй жирийн ард иргэд хамаагүй хүндлүүштэй. Олон улсын олон ч судалгаагаар Монгол Улс шударга замаар хөгжиж буй орнууд дотроос хамгийн бага цалинтай, хамгийн өндөр өртөгтэй улсаар удаа дараа шалгарсан. Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь өнөөдөр өдрийн 10 долларын цалинтай ажил хийж байна. Мөн цөөнгүй тооны иргэд хоногийг 1000 төгрөгний үнэтэй иймэрхүү зүйлээр аргалж байна.

Нинж

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …