Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ. “Бяцхан агаар” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Түүнчлэн “Бяцхан агаар” аяныг ганцхан нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах биш хүрээг нь өргөжүүлж орон нутгийн эмнэлгийн хүүхдийн тасагт хүргэх нь зүйтэй гэдэг саналыг С.Бямбацогт сайд хэллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …