Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна

 

Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ.

Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсон түүхэн гавьяатай хүн юм.

Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан:10.00 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ.

11.40 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдийн бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн болно.

13.00 цагт: Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны 2 давхарт зохион байгуулагдана.

13.40 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. /УИХ, ЗГ болон албаны хүмүүс оролцоно/

14.00 цагт: Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.

14.00 цагт: Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулна

 

 

Г.Нараа

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …