Оюутнуудыг өдрийн 20 мянган төгрөгөөр ургац хураалгана

527-1349849926top Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөл­мөрийн төв бирж, Улсын ургац хураалтын комисс, ҮХААЯ-тай хамтран ирэх сарын 1-нээс нийт оюутан залуусыг ургац хураалтын цалинтай ажилд уриалан ажиллуулахаар төлөвлөжээ.

Энэ ажил нь их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутны дунд явагдах бөгөөд улс эх орны эдийн засгийг сайжруулах, ал­даг­­далгүй болгох зорил­готой гэнэ. Ургац хураалт нь үр тариа, ургац хураалт, жимс жимсгэнэ гэсэн гурван чиглэлээр зо­хион байгуулагдах юм байна. Мөн оюутан залуус өдрийн 20000 төгрөгийн цалинтай ажиллах бөгөөд цалинтайгаа дүйцэхүй хэмжээний хүнс­ний ногоо, жимс жимсгэнэ авах боломжтой аж.

Харинг ургац хураалтын үеэр оюутнуудын хичээлийг яам­наас зохицуулж, ху­ваарьт нь өөрчлөлт оруулах гэнэ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …