УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд  өчигдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.

 

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо  (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 0800 – 2000 цагийн хооронд тогтмол үзүүлж эхлээд байна. Амбулаторид 2 ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу 02 сарын 01-ны 1500 цагийн үед 100 гаруй хүн 2-р ээлжийн тусламжийг авахаар ирсэн байлаа. Үйлчлүүлж буй иргэд 2 ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …