“Нээлттэй ажлын байр” өдөрлөг “Дүнжингарав”-т болж байна

Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт  өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг  09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …