- БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар Улсын хамгаалттай ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл улсын ховор, ховордсон зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд 5 жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 жилээс доош хугацаатай хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна.
- БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 7 жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
- БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл улсын импортлож, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
- Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортлож, экспортлохыг хориглосон бусад эд бараа, хэрэгслийг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.
- Байгууллага тус зүйл заалтыг зөрчсөн бол байгууллагад мөнгөн торгууль тавина мөн түүний шууд хариуцагч болон бусад шууд бус этгээдэд энэ зүйл заалтын дагуу шийтгэл онооно.
- БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20.000 юань буюу 5000 ам доллараас дээш валют”-ыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх, дансаар шилжүүлэх /бэлэн мөнгө/ зэрэг хуулийн заалттай байдаг.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон
бүлэг барааны жагсаалт
Та доорх холбоос дээр дарж үзнэ үү.