Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан, сурталчилгааны ажлаа эхлүүллээ. АН-аас нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд л Дорнод аймгийг зорин ниссэн. Тэнд анхны уулзалтаа эхлүүлсэн. Түүнийг энэ удаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, “Сонгодо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан болон бусад албаны хүмүүс дагалдан яваа аж.
Харин МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтээ Соёлын төв өргөөнд хийж, намын гишүүд, дэмжигчид нь түүнд урмын үг, уриалгыг харамгүй хайрласан.
МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хувьд сурталчилгаа гэхээсээ илүү намын даргыгаа зорьжээ. Тэрбээр Улсын клиникийн II эмнэлэгт эмчлүүлж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзсан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл