Бямба Ням гаригт авто машиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

Сар шинийн баяртай холбогдуулан  нийслэлийн Засаг даргын  А/51 дүгээр захирамжийн дагуу  2-р сарын 11  буюу Бямба гаригт  автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2-р сарын 12 буюу Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн түүнчлэн  “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулалт хийнэ. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулсан байгаа аж.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …