Шинийн нэгнээс гуравныг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Шинийн нэгнээс гуравны хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг Нийслэлийн захиргаанаас гаргажээ. Мөн сар шинийн баярыг угтаж энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12 болон 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болсон байна.

Цагаан сар дөхөхөөр төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Иймд иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчилгүй цаг зав, бензин шатахуунаа хэмнэн тэдгээр үйлчилгээний цэгүүдэд үйлчлүүлэх боломжийг Нийслэлээс бүрдүүлсэн гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …