Монголбанк “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэж 46,8 сая төгрөг хандивлалаа

Монгол орны ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаа энэ үед Монголбанкны ажилтан, албан хаагчид цалингаасаа хуримтлал үүсгэн, 46.8 сая төгрөгийг малчдад хандив тусламж болгон хүргүүлснийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд хүлээлгэн өглөө.  

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр “Бичин жилийн зуд гэж олон түмний хэлж, ярьдгаар энэ жил амаргүй өвөл болж байгаа учир хүнд хэцүү үед малчдадаа сэтгэлийн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх нь хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл болов уу гэж бодож, Монголбанкны хамт олон цалингаасаа хуримтлал үүсгэн чин сэтгэлийн бэлэг болгон малчдадаа илгээж, бидний өчүүхэн сэтгэлийн дэм байгалийн шалгуурыг даван гарахад тус нэмэр болов уу гэж найдаж байна” гэв. 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэлтэй байгааг дурдаад, Монголбанкны ажилтнуудын ирүүлсэн тусламжийг малчдад оновчтой хуваарилах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …