Бельгийн компани дэлхийд анх удаа ажилтнуудынхаа биед цахим чип суулгав

Бельги Улсын  “Newfusion” компани дэлхийд анх удаа ажилтнуудынхаа гарын арьсан доор цахим чип суулгажээ.

    Энэхүү чипийг хүний биед суулгаснаар тухайн ажилтан ажилдаа ирэхэд оффисийн хаалганы нууц код тайлагдаж, ажилдаа ирсэн болон явсан цаг автоматаар бүртгэгдэж, ажлын компьютерийн нууц үг нь дөхөж очих төдийд тайлагдаж байх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх юм байна.

    Чип нь нэг ширхэг будааны хэмжээтэй ба чипийг зүүн гарын эрхий хурууны арын хэсэг дэх арьсан доор тариураар тарьж суулгажээ. Хүний биед цахим чип тарьж суулгахад ердөө 5 секунд шаардлагатай бөгөөд нэг ширхэг чип 100-н еврогийн үнэтэй ажээ.

 


Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …