ШӨХТГ: Шатахууны үнийг буулгахыг шаардлаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн “Шунхлай Трейдинг”, “Магнай трейд”, “Петростар”, “НИК” зэрэг компаниуд үнээ бууруулахыг шаардсан мэдэгдлийг өчигдөр хүргүүлжээ.
Тус шаардлагад Засгийн газрын  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг  30,000-аас 130,000 тус тус дахин бууруулсан Гэтэл нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна. Иймд шатахууны үнийг нэмэгдүүлсэн үйлдлээ 2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн дотор таслан зогсоохыг мэдэгдсэн байна.

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …