Жилд 6 сая хүн тамхинаас болж амиа алдаж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага саяхан “Тамхи болон түүнийг тогтоон барих эдийн засгийн ухаан” хэмээх судалгааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, дэлхийн хэмжээнд жилд 6 сая хүн тамхи татсанаас болж амиа алдаж байна. Урьдчилан тооцоолсноор 2030 он гэхэд энэ тоо дахин 1/3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Өдгөө дэлхийн хэмжээнд 1 тэрбум 100 сая гаруй тамхи татдагаас 80 хувь нь орлого багатай юм уу дунд зэргийн орлоготой улс оронд амьдарч байна гэжээ.

ДЭМБ мэдээлсэнээр тамхи татахыг хориглох нь  урт хугацаанд үйлчлэх шинж чанартай халдварт бус өвчин тахлаас сэргийлэх чухал арга барилын нэг бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, удаан илрэх чанартай уушгины замын бөглөрөл, чихрийн шижин өвчин зэргийн улмаас жилд бараг 16 сая хүн 70 нас хүрэлгүй нас барж байна.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …