Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санхүүгийн сүлжээнд холбоогүй гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат #Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно.

Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгүүлэхэд “хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.

Дашрамд дурдахад санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …