Ус зайлуулах хоолойг даван урссан усны улмаас айлууд усанд авжээ

7b89801a757f315de2ce0efddc4cfb75_x3Өчигдрөөс эхлэн орсон ширүүн борооны улмаас зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирах болсон. Мөн шинэ тавигдаж буй замын ажил болоод энэ онд ашиглалтанд оруулсан замыг борооны ус ихээр эвдэж эхэлсэн.

Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан юм.

 Одоогоор Зам цэвэрлэгээний албаны 8 машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байна. Харин нийслэлийн захын дүүргүүдэд ус зайлуулах хоолойг даван урссан усны улмаас олон айлууд усанд авсан байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион …