Стандарт банкинд 51 хувиа алдсан МАН 49-ийг булаахаас өөр аргагүйд хүрлээ

Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар улайрч байгаагийн цаад шалтгаан нь Монгол Улсын мэдэлд байсан 51 хувийг Стандарт банкны барьцаанд алдсантай холбоотой гэх ноцтой мэдээллийг нөлөө бүхий эх сурвалж өглөө.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая долларын зээл авахад Эрдэнэт үйлдвэр батлан даасан. Гэтэл уг зээлийг зориулалтын бусаар зарцуулж, эргэн төлөлт хийлгүй сунжирсаар олон улсын Арбитрын шүүхэд очоод байгаа билээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Лондонгийн металлийн бирж дээр Монгол Улсын баяжмалыг худалдахгүй байх сануулга өгөх тухай мэдээлэл дэгдсэн. Хэрэв Ш.Батхүүгийн зээлийг барагдуулахгүй бол 51 хувь тэр чигтээ “Стандарт”-ыг хохиролгүй болгоход зарцуулагдана. Тиймээс төр өөрийн мэдэлд стратегийн ордоосоо тодорхой хувь авч үлдэхийн тулд ийнхүү хувийн хэвшлээсээ булаахаас өөр аргагүйд хүрээд байгаа аж.

Улстөрчид гагц өөрсдийн шахааны бизнесийг хамгаалахад биш, төсвийн 40 хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээ дансандаа байлгахын төлөөх “ариун дайнд” ялахаас өөр аргагүй болоод байна.

Г.Гэрэл

zindaa.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …