Цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөр таван сая төгрөг байхаар тогтоов

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог Засгийн газрын хуралдаанаас баталж, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов.

Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог юм.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн  нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …