1. Тарвас
Тарвасын 90 гаруй хувь нь уснаас бүрдэх учир арьсыг дээд зэргээр чийгшүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ.
2. Үхрийн нүд,нэрс,бөөрөлзгөнө,гүзээлзгэнэ гэх мэт..Эдгээр жимсгэнүүдэд антиоксидант-нар болон салхинаас арьсыг хамгаалах чадвартай эрдэс бодис их хэмжээгээр агуулагддаг.
3. Лимон
Арьсыг илүү амьсгалуулж,гэрэлтсэн болгодог.
4. Улаан лооль
Арьсны эсүүдийг хамгаалж,цус төлжүүлж,арьс залуу байхад гол нөлөө үзүүлдэг коллагены ялгаруулалтыг түргэсгэнэ.
5. Яргай загас
Давтагдашгүй амттай хэрнээ эрүүл хооллоё гэвэл далайн гаралтайг сонгоорой. Тэдгээрийн дундаас яргай загас бол арьсыг чийглэг байлгахын зэрэгцээ омега3 нь арьсны тослогыг тэнцвэржүүлнэ.
6. Ханборгоцой
Эрдэс бодис,витаминаар баялаг энэхүү халуун бүсийн жимс нь арьсыг үрэвсэхээс сэргийлнэ.
7. Өргөст хэмх
Хавдсан нүдэн дээр хүйтэн өргөст хэмт тавьбал хавдар нь буурдаг шүү дээ. Харин өргөст хэмхийг хоолондоо хэрэглэснээр арьсыг нөхөн төлжүүлж,чийгшүүлдэг.
Эх сурвалж: www.emegteichuud.mn