Алхах нь ямар ашиг тустай вэ?

Бид амьдралын орчин, цаг зав, ажлын шаардлага зэрэг олон шалтгааны улмаас хөдөлгөөний хомсдолд ордог. Энэ нь бидний амьдралд олон талаараа сөргөөр нөлөөлдөг байна. Үүний хамгийн наад захын эрсдэл бол таргалалт юм. Харин таргалалтаас үүдэн артерийн даралт ихсэх, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг зүрх судасны өвчин, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Тэгвэл хүн бүр эрүүл байхын тулд долоо хоногт таваас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алхах хэрэгтэй байдаг аж.

Өдөрт  30 минут алхахад 

-Сэтгэл гутрал, ядаргааг хөнгөвчилнө

-Анхаарал болон шийдэмгий байдлыг дээшлүүлнэ

-Альцгеймерийн өвчин тусах эрсдлийг багасгана

Хууц өвчин сэдрэлтийг багасгана.

Зүрхний шигдээс тусах эрсдэлийг багасгана

Цусны даралтыг 5 нэгжээр нэмнэ

Нурууны өвчнийг намдаана.

Хөл гуя, таазны сунгалтийг сайжруулна.

Хорт хавдар тусах эрсдэлээс 40 хувь хамгаална.

Жин барина

Эрүүл мэндийг сайжруулах ач тустай юм.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …