Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлжээ

Өчигдөр буюу 02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2, сургуулийн насны 1 хүүхэд/ осол бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Амгалан захын урд замд Nissan Sunny автомашины жолооч Б нь амины T.Landcruiser маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Э, М нарын 4 хүн гэмтсэн.
2. БГД-ийн нутаг Барс захын хойд замд Sonata-6 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Ц-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …