Д.Энхтуяа:Ухаалаг гар утас комьютерийн дэлгэцнээс хэд дахин илүү хорт туяа цацруулдаг

Ухаалаг rap утасны хор уршгийн талаар Сэтгэцийн эруүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн тэнхмийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.

-Таныхаар дэлгэцийн дон гэж юу вэ. Энэ нь ухаалаг гар утастай хэт их нөхөрлөсөн хүүхдэд түгээмэл илэрдэг сэтгэцийн өвчин мөн үү?
-Ухаалаг гар утсанд донтогч хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байгаад мэргэжилтэн хүний хувьд сэтгэл зовж байна. Бид эдгээр хүүхдийг эмнэлэгтээ хэвтүүлж эмчлэхээс гадна сургуулиудаар явж үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгдөг. Ингэж явахад баримжаагаар нэг ангид 4-5 хүүхдэд ухаалаг гар утасны донтолттой гэсэн онош тавьж болох хэмжээнд хүрсэн байдаг. Үүнийг дэлгэцийн донтолт гэнэ. Одоогоор манай эмнэлэгт хэчнээн хүүхэд ухаалаг гар утсанд донтож байгаа талаарх судалгаа хараахан байхгүй байна.
Гэхдээ ихэнх хүүхэд ухаалаг rap утсанд хэт автаж байгаа нь хэн хүнд ил байгаа. Эцэг, эхчүүд бас хүүхдэдээ тархиа мэдүүлчихсэн байх юм. Хүүхдээ уйлж, уцаарлавал түр саатуулах журмаар утсаа өгөөд мартчихдаг. Гэхдээ хүүхдийн уйлах, уцаарлах үзэгдэл тодорхой хугацаанд үргэлжилнэ. Харин эцэг, эхчүүд хүүхдээ уйлж, уцаарласных нь тоогоор бууж өгөөд байвал насанд хүрсэн хойноо тэд өөрийн сэтгэлд нийцээгүй зүйл тохиолдох бүрт бухимдан, уурлах болно.
-Ухаалаг rap утас эрүүл мэндэд нь хортой гэдгийг хүүхдэд яаж ойлгуулах ёстой вэ?
-Хүүхэд бол ухаантай, төрөлхийн сониуч зантай. Гоё өнгө, хөдөлгөөнтэй зүйлийг хамгийн их сонирхоно. Гэхдээ эцэг, эхчүүд үүнд нь хэмжээ хязгаар тогтоож, хариуцлага, ухамсараа дээшлүүлмээр байна. Наад зах нь ажлаасаа ирээд утасныхаа дууг хаах, хүүхэд хүрэхгүй газар тавих, нөгөө өрөөндөө орж утсаар ярих зэргээр хүүхдийн анхаарлыг утсанд татахгүй олон арга хэрэглэж хэвшмээр байна.
Тэр тусмаа хүүхдэд болох, болохгүй зүйлийнх нь талаар хэлээд өгвөл том хүнээс илүү ойлгодог. Тэгээд ч бага насны хүүхэд ухаалаг гар утас хэрэглэх шаардлагагүй. Эрүүл мэндэд нь муу гээд л хэлчихвэл тэд амархан ойлгоно. Дунд ангийн хүүхэд долоо хоногт хоёр цаг ухаалаг гар утас болон компьютер дээр 25-30 минут суухад л хангапттай.
Тархины мэдээлэл авах чадамж нь ердөө тэр юм. Үүнээс хэтрүүлбэл ядаргаанд орно. Өөрөөр хэлбэл, хүүхдийг булчингийн ачаалалд оруулж нүд нь маш ихээр ядарч, хөшиж, аргадаг. Энэ утгаараа ухаалаг rap утас компьютерийн дэлгэцнээс хэд дахин илүү хорт туяа цацруулдаг.
-Ухаалаг rap утсанд хордсон хүүхдэд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илрэх вэ. Цахим тоглоом, тэр дундаа ухаалаг rap утасны хор нөлөөнөөс хамгаалах талаар эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн хяналт тавьдаг юм бол. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Эцэг, эхчүүдийн хяналт үнэхээр муу байна. Эцэг, эхчүүд оройд унтчихдаг. Гэтэл хүүхэд нь хөнжлөө нөмөрч шөнөжингөө утсаараа тоглодог үзэгдэл түгээмэл байна. Ингэснээр хүүхэд үүрээр унтаж, хичээлээсээ хоцорно. Үүнээс болж гэр бүлийн дунд маргаан үүсдэг.
Ер нь цахим тоглоомонд донтсон хүүхдэд хэд хэдэн сөрөг зүйл ажиглагддаг. Маш цочромтгой, ууртай болдог. Юм л бол уурлаж, гомдож, бухимдан уйлдаг. Ийм шинж тэмдгүүд эхний үед тод илэрнэ. Энэ нь ядаргааны эхний үе шат. Дараа нь худлаа ярьж эхэлнэ. Бүүр хэт автаад ирэхээрээ найз нөхөдтэйгөө нийлж PC тоглоомын газраас салахаа болино.
Сүүлийн үед өсвөр насныхан болон залуучууд бооцоотой их тоглож байна. Тэд аав, ээжийнхээ халааснаас мөнгө авдаг байсан бол энэ нь гүнзгийрч хэт донтооод ирэхээр эд хөрөнгө рүүгээ орно. Ингэж, гараа хөдөлгөхгүй зүгээр сууж байгаад мөнгө олох гэсэн ойлголт нь давамгайлдаг. Ийм байдал өнөөгийн нийгэмд нэлээд түгээмэл болсон. Цаашилбал, хичээлээ тасалж, гэрээсээ дайжин, тоглоомын газраар хоноглох болно. Хамгийн гол нь эцэг эх, багш нар нь шааардлага тавибал эсэргүүцэж, элдвийн хараал хэлдэг. Тиймээс ийм ноцтой байдапд хүүхдээ оруулахгуйн тулд хүүхдийнхээ ухаалаг гар утас, компьютерийн хэрэглээнд хязгаарлалт тавьж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Хүүхдийн сэтгэцийн өөрчлөлт бүрэн эмчлэгдэх үү. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ яриа болон үйл хөдлөлийг байнга хянаж байх ёстой гэдгийг таны ярианаас анзаарлаа?
-Хэт донтсон хүүхэд ухаалаг rap утас болон компьютер л байхгүй бол гансарч юугаар ч хамаагүй оролдож, бүр сүүлдээ өөрийн мэдэлгүй гэрээсээ гараад явах үе анзаарагдана. Энэ болон дээрх шинж тэмдэг хүүхдэд чинь илэрвэл мэргэжлийн эмнэлэгт яаралтай хандаж эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй. Гол нь өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлвэл үр дүнтэй эмчлэгдэнэ.
Мөн интернэт ашиглаж байгаа бол түүний аюулгүй байдлыг нь сайн ханга. Хэнтэй харьцаж, ямар сайт руу орж байгаад хяналт тавь. Мөнгө нэхүүлэх болон бэлгийн хүчирхийлэлд өртөж бие, сэтгэлээрээ хохирох явдалд өртөх вий . Ер нь бол хүүхдийн донтолт өвчин эмчлэгдэнэ. Гэхдээ хэтэрвэл ерөндөг байхгүйг анхаарах шаардлагатай. Хамгийн гол нь эцэг, эхчүүд тэсвэр тэвчээр гаргаж байж л дэлгэцэнд донтсон хүүхдээ эмчлүүлнэ. Тиймээс зөв зохистой хэрэглээ, урьдчилан сэргийл гэдэг үгийг л эцэг, эхчүүдэд хандан мянгантаа хэлмээр байна.
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …