
Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу Бямба, Ням гарагт “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобус 10:00,12:30,15:00 цагт иргэдэд үйлчилнэ.
Дараах 11 чиглэлээс “Нарантуул” руу явна. Их багтаамжийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.
| № | Чиглэлийн нэр | Үйлчлэх цаг | Үйлчлэх ААНБ |
|---|---|---|---|
| 1 | Орбит-Нарантуул зах |
10:00
|
Тэнүүн-Огоо ХХК |
| 2 | Нарангийн гол-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
| 3 | ХМК-Нарантуул зах | Сутайн буянт ХХК | |
| 4 | Баянхошуу-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
| 5 | Нисэх-Нарантуул зах | Автотерминал трейд ХХК | |
| 6 | Яармаг-Нарантуул зах | Эрдэмтранс ХХК | |
| 7 | Дэнжийн 1000-Нарантуул зах | Монкара ХХК | |
| 8 | Чингэлтэй-Нарантуул зах | Эрдэмтранс ХХК | |
| 9 | Бэлх-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
| 10 | Шархад-Нарантуул зах | Тэнүүн-Огоо ХХК | |
| 11 | Улаанхуаран-Нарантуул зах | БлюбусХХК |
Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал:

Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг хийх юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл