Цагаан сар:Тавагны багц ааруул 150000-170000 төгрөгний үнэтэй байна

Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ өдрүүдэд  айл бүр баярын бэлтгэл ажлаа хийж эхлэж байгаа билээ. Уншигч нартаа зориулан Цагаан сарын гол хэрэглээ болсон цагаан идээний үнэ хаана хэдэн төгрөгний үнэтэй байгааг мэдээллэхийн тулд Тусгаар тогтнолын талбайд болж байгаа Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Нарантуул Олон улсын худалдааний төвийн Баялаг Ундраа хүнсний захыг зорилоо.

 Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд болж байна Тусгаар тогтнолын талбайд болж байгаа Архангай аймгийн үзэсгэлэн худалдаанд нийт тус аймгийн  Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Тариат, Булган сумын малчид, цагаан идээ үйлдвэрлэгчид оролцож байгаа юм байна.

 Тус үзэсгэлэн худалдаанд хорхой ааруул кг нь 12000-13000, өрөм 10000-12000, цагаан тос кг нь 5000, хайлмаг кг нь 10000, аарцтай шигээмэл ааруул кг нь 18000, чихэртэй дугуй ааруул 15000, гүзээтэй шар тос кг нь 12000, сүү ааруул кг нь 20000, эзгийтэй цагаан тос кг нь 5000, тавагны багц ааруул 150000-170000 үнэтэй байна.

Нарантуул ОУ-ын худалдааны төвийн “Баялаг Ундраа” хүнсний захын цагаан идээний тасагт хорхой ааруул кг нь 12000, чихэртэй ааруул кг нь 10000, бор ааруул кг нь 15000, чипс ааруул кг нь 12000, хайлмаг нэг боодол нь 3500, бяслаг 10000, хурууд ааруул кг нь 10000, эзгий 6500, сингапур зулын шар тос кг нь 4000, сарлагийн шар тос кг нь 12000, монгол шар тос 12000 хооронд худалдаалагдаж байгаа юм байна.

Мөн баярын ширээний хүндэт идээ болох  хэвийн боовны үнэ 1300-2800  төгрөгний хооронд худалдаалагдаж байна.

Харин баярын ширээний хүндэт идээ ууц, хэвийн боовоо тавих царны хувьд  25000-60000 төгрөгний үнэтэй байна.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …