“Ариутгал хийж явна” гэсэн нэрээр дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг илрүүллээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө “ариутгал хийж явна” гэж танилцуулан хуурамч бүртгэл хийн дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүллээ. 25 настай иргэн М нь оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдийг дээрэмдэхээр худал хэлж гэрт нь ороод эд зүйлсийг нь дээрэмдэхийг завджээ.

Ингэхдээ бэлтгэл болгож урьд өдөр нь ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байна. Иргэд та бүхэн өдрийн цагаар өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүдээ гэрт нь орхихдоо судалгаа авна, Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт худлаа ярьж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1-т бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …