XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулахаар болжээ.
Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Шинийн 1-3 ны өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, хот дотор такси үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490, 11326352 дугаарт авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.