Сар шинийн баяраар хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-оос ирэх гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр амрах юм байна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …