Алдарт эхийн одонгийн материалын бүртгэл өнөөдөр дуусна

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд “Алдарт эхийн” I, II одон олгодог. Тэгвэл одон авах шаардлагыг хангасан эхийн материалыг өнөөдөр авч дуусна.

Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харьяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авч болох аж.

Одон авах эхчүүд одон олгож өгөхийг хүссэн өргөдөл, алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет, тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа, бага хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.

Мөн зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлагаажуулсан байх шаардлагатай юм байна.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …