Тамхиа хаяхыг оролдож буй хүн маш олон зүйлийг хийж болно. Байнгын дасгал сургуулиар хичээллэх зохистой хооллох зэрэг нь тамхинаас зайлсхийхэд тань туслах болно.
• Тамхинаас гарах шалтгаан болон тамхи татах болсон шалтгааныг жагсааж бичих
• Тамхийг хаях шийдвэрийг та өөрөө гаргах
• Тамхи татах хүсэл төрөх үед тамхиа асаахаа хэдэн минут хойшлуулах. Учир нь хэдхэн секунд л тэвчвэл энэ хүсэл тань алга болно. Энэ үедээ тамхи татахгүй байхын ашигтай талын талаар бодох
• Өөртөө зорилго тавь. 1 өдөр татахгүй тэвч, 2 өдөр татахгүй байх гэх мэтээр
• Тамхийг сануулах асаагуур болон тамхины савыг өөрөөсөө холдуулах
• Тамхи татдаг хүмүүсээс аль болох хол байх
• Тамхитай холбоотой зуршлаа өөрчлөх. Жишээ нь оройн хоолны дараа байнга тамхи татдаг бол үүнийхээ оронд хоол идсэнийхээ дараа шууд ширээнээсээ босож явах,
• Өөртөө ашигтай өөр зүйлийг хийх. Тамхи асаахгүй байх өөр ямар нэгэн арга замыг хайх хэрэгтэй.
Тамхи татах хорхойгоо дарах 6 арга
1 Зарлах – Би тамхи татахгүй байхаар шийдсэн гэдгээ найз нөхөддөө болон өөртөө хэл
2 Зайлсхийх – 10 минут хүлээ. Ихэнхи хүсэл хорхой бол 3-5 минут л үргэлжилнэ.
3 Зөв амьсгал- Хоёроос гурван удаа гүн амьсгал авахад л тайвширна.
4 Зөвхөн шингэн уу-Нэг юмуу хоёр аяга шингэнийг аажмаар шимж уу
5 Завгүй байх -Явган яв, хэн нэгэнтэй ярь, дуртай зүйлээ хий
6 Залбир, сүсэглэ -Дотроо залбир, сүсэглэ, дотоод сэтгэлээсээ тусламж хай
Тамхинаас гарах арга
Нэг. Тамхинаас гарахад бэлтгэ
-Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
-Тамхитай холбоотой бүх зүйлээ (тамхи, асаагуур, гаанс, үнсний сав) үгүй хий!
-Үг хэл, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл.
-Тамхиа хаяж чадна гэж өөрийгөө байнга зоригжуул
-Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаа шийд, өөрийнхөө.итгэл үнэмшилд залбир, мөргө
Хоёр. Тамхиа шууд л хая:
-Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай
-Оюун санааны хүчээ бүрэн ашигла
-Тамхи татах хүслээ нэг, хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул
-Тамхи татмаар болсон үедээ нэгээс хоёр аяга цэвэр ус аажмаар шимж уух, чихэр хүлхэх, гүн амьсгал авах зэрэг аргыг хэрэглэ.
Гурав. Тамхитай орчноос ангижир:
-Үгүй, татахгүй гэж хэлж сур
-Тамхи асаах шалтаг бүү гарга
-Кофе, кока кола, какао зэрэг тамхи татах сонирхолыг төрүүлдэг ундаа, хоол хүнсийг бүү хэрэглэ
Дөрөв. Тамхи татахгүй л гэсэн бол хэлсэндээ заавал хүр:
-Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг бодож үз
-Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас аль болох зайлсхий
-Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалцаж ярилц
Хэрэв та тамхиа хаяж чадвал:
-Хороор амьсгалахгүй
-Цагаа үр ашиггүй үрэхгүй
-Бусдыг хордуулахгүй
-Тамхинд мөнгөө үрэхгүй