Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсныг илрүүлжээ

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг өчигдөр илрүүлсэн байна.

Орхон аймгийн харьяат А, Дархан-Уул аймгийн харьяат Т, Улаанбаатар хотын харьяат Б, О, Д нар нь хувийн эзэмшлийн авто машиндаа 34 кг мөнгөн ус тээвэрлэн авч явсныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Хэргийн газарт тус тасгийн алба хаагчид болон Сонгиохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллажээ. Уг хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн шалгах юм.

Мөн энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Д нар нь мөнгөн ус зарж борлуулах гэж байсныг илрүүлэн, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

ЦЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …