Монгол улсын генерал Т. Алтангэрэлд хотын дарга сар шинийн бэлэг хүргүүллээ

“Алтан унжлагат хэмээх  гал тахиа” жил гарах гэж байгаатай холбогдуулан  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд   ерэн наснаас дээш  нас сүүдэр зооглож байгаа ахмадууд   гарын бэлэг  хүргүүлж байна.   Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар амралтын өдрүүдэд  өндөр настаны гэрт нь очиж, хотын даргын бэлгийг  өглөө.

Баянзүрх дүүргийн 1  дүгээр хорооны иргэн , Монгол улсын генерал  Т. Алтангэрэл гуай  энэ жил   99 нас хүрч байна.   Цэргийн байгууллагад  47 жил тасралтгүй ажилласан, 1945 онд   Улаанбаатар хотод  Сэлэнгэ аймгаас шилжин ирж  амьдарч байна.   Агаарын хүчинд алба хаахаас өгсүүлээд   1945 оны чөлөөлөх дайнд хүртэл байлдаж явсан түүхтэй азай буурал юм.  Энэ эрхэм азай буурлыг хүндэтгэн хотын даргын бэлгийг гэрт нь ирж гардуулан  өглөө гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …