Хотод гоёл чимэглэлийн цэцгийн мандлууд байгуулна

p17r5j1q8epvv11hl1fa81u2841q1 Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн газраас гоёл чимэглэлийн ургамлууд, ялангуяа гоёлын цэцэгт ургамалыг нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтөд нийцүүлэн төлөвлөх, экологи , цаг уурын нөхцөлд тохирсон төрөл зүйлийг сонгох, арчлах хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод мэргэжлийн байгууллага, судлаачдын санал зөвлөмжийг тусгах зорилгоор “НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЦЭЦЭГТ УРГАМЛЫГ ТӨЛӨВЛӨХ НЬ”сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Ногоон байгууламжийн төлөвлөлтөд цэцгийн зохимжит төрөл зүйлүүдийг харгалзан тодорхой орон зайд орчин үеийн шийдэл бүхий зохиомж, дизайнтай төлөвлөх, Вегетацийн хугацаа буюу 06-р сарын 01-нээс 09-р сарын 01 хүртэл тэсвэртэй ургадаг гоёл чимэглэлийн цэцгийн төрөл зүйлийг сонгох, Гоёл чимэглэлийн ургамлын нөхөн тарилт, арчилгаа хамгаалалтын асуудал, Томоохон хотуудад гоёл чимэглэлийн цэцгийн байгууламжийг төлөвлөдөг туршлага зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудын сайн дурын ажилтнууд, цэцгийн аж ахуй эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, иргэд сайн дураараа өөрсдийн арга туршлага, шинэ санаа, тулгарч байгаа асуудлынхаа талаар санал бодлоо солилцож цаашид цэцгийн мандал байгуулах төслүүдээ ирүүлэхээр боллоо. Ирүүлсэн төслүүдээс судалж үзээд, хэрэгжих боломжтойг нь  дэмжиж 6 сараас ажлаа эхлүүлнэ гэдгийг албаныхан онцолсон юм гэж Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэн Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус …