Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ

БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо/СМОХ/-оос зудтай аймаг, сумдад туслах зорилгоор “Дулаан өвөлжье” хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аян өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн байна. Аянд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань нэгдэж, 2,7 сая төгрөг цуглуулжээ.

Тус хандивын мөнгийг БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …