Олон улсын Ротари клубын шугамаар 2017 оны 5 сард Монгол улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллах бөгөөд Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон Улсын Ротарийн Дүүргийн Захирагч асан Мадухар болон Пинжаб мужийн дурангийн мэс заслын эмч Бану, нудний эмч Намрата нар монголд айлчлан ирж, УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж төнөг, төхөөрөмж, хүний нөөцтэй танилцсан байна.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзаж 2017 оны 5 дугаар сард ирэхээр төлөвлөж байгаа энэхүү Энэтхэгийн эмч, сувилагч нарын 30 гаруй хүнтэй багийг хүлээн авахад зочин эмч нарын лиценз, авчрах эм, тоног төхөөрөмжийн хил, гааль зөвшөөрлийн асуудлыг талаар ЭМЯ-наас дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүслээ. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ ийм сайн санааны үйлс хийж, монголын эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд, бүхий л боломжоороо тусална гэдгээ хэллээ. Мөн тэрээр хэлэхдээ Ротари клубын гишүүд нийгэмд олон тустай зүйл хийдэг, уг хийж буй үйл ажиллагаагаа ЭМЯ-ны бодлоготой уялдуулж явуулахыг уламжиллаа.
ЭМЯ