“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын бүртгэлийн хэлтэс энэ амралтын өдрүүдэд ажиллана

 

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авах боломжтой. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” дэх салбар
  • Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
  • Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
  • Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр

 

Мөн та http://www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл, салбаруудын байршилыг харах боломжтой.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлаарай.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Санал болгох мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран …