Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд шөнийн 03:01 цагт гал гарчээ.Уг дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн yнтраажээ. Түүнчлэн Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн иргэн байхгүй аж. Галын шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс уг хэргийг шалгаж байгаа аж. Мөн иргэдийг ахуйн хүрээний цахилгаан хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалган ил задгай гал гаргахгүй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.