“Насны хишиг”-ээ авч амжихгүй ахмадууд нөхөн авч болно

МАН-ын тэргүүлсэн Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан “Ач санах тухай хууль”-ийг баталж, ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон. Энэ хуулиар 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянга, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш насны ахмадуудад 250 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгох бөгөөд улсын хэмжээнд 65-69 насны 42096 ахмад, 70-79 насны 52403, 80-89 насны 17559, 90 ба түүнээс дээш насны 2366 ахмад буюу нийт 114424 ахмад настан байгаа юм. “Насны хишиг”-ийг ахмадуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Наадмын өмнө олгохоор болсон. Тэгвэл “Насны хишиг”-ийг энэ жилийн сар шинийн баярын өмнөхөн шахуу олгож эхэлсэнтэй холбогдуулан “Насны хишиг”-ээ авч амжихгүй ахмадууд санаа зовох хэрэггүй бөгөөд энэ оны зургадугаар сарын 30-наас өмнө нөхөн авч болно гэдгийг албаныхан хэллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …