Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ

Сар шинийн баярыг тохиолдуулан МХЕГ-ын удирдлагууд салбартаа ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 130 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байна.

Энэ үеэр Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын ахмад ажилтан Л.Алтанцэцэгийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг  МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү гардуулан өгчээ.

Мөн санхүүгийн хяналтын ахмад ажилтан Н.Хүрэлчулууныг Сангийн сайдын тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.

Эх сурвалж: Eagle.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг …