Жайка-ийн буцалтгүй тусламжаар ЕБС барина

 Энэ сарын 21 ны өдөр ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа.

Тус ярианы тэмдэглэлд төслийн II  баг болох  Чий Эсаки,  ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар  гарын үсэг зурсан юм. Энэхүү ярианы тэмдэглэлд гарын үсэг зурснаар Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх үүргийг харилцан тохиролцлоо. ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 баригдах бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …