172283 толгой хонийг вакцинжуулалтад хамрууллаа

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн 37 дугаар албан  бичгээр ирүүлсэн “Хонины цэцэг өвчний вакцинжуулалт”-ын зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын “Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” 2017 оны хоёрдугаар сарын 1-ний тушаал, мөн өдрийн “Мал, амьтны гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд хяналт тавих тухай” тушаалыг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 14-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүллээ.

Уг ажлын хүрээнд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж зааврын дагуу хийж гүйцэтгэв. Улмаар ОХУ-ын Владимирын Бүх холбоотын эрүүл мэндийн үндэсний төвд үйлдвэрлэсэн хонины цэцэг өвчний вирусийн эсрэг №08 серийн вакциныг авчруулсан юм.

Вакцинжуулалтад нийслэлийн 8 дүүрэг, 3 тосгоны 176430 толгой хамруулахаас 172283 толгой хонийг хамруулж, төлөвлөгөөг 97.6 хувиар биелүүллээ гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …