Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас 2 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.
Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар 4 ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд асан Д.Зүмбэрэллхам, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын Монголын төлөөлөгч Б.Мянганбаяр, Чех улсын “TSE” компаний төлөөлөгч Д.Мөнхзул, Монбио фарм ХХК-ны Э. Дэлгэрмаа нар оролцлоо.
ЭМЯ