Нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцасыг тараах байршил

1150239_416686595106907_920458468_n Өнөөдөр, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 29, 30, 31-нд Улаанбаатар хотын бүх дүүргийн 16 цэгт нэгдсэн хуваарийн дагуу нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын 24106 ширхэг дүрэмт хувцасыг сургуулиудад тараах юм байна. 

Тодруулбал өнөөдөр Сон­гинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулиас 9, 12, 42 сургуулийн дүрэмт хувцсыг, “Ирээдүй” цогцолборын гуравдугаар бага сургуулиас тус цогцолборын гурван байранд, “Өэлүн менч” үйлдвэрийн байрнаас 62, 65, 104 дүгээр сургуулиудад дүрэмт хувцас тараана.

Мөн Сүхбаатар дүүргийн хоёр­дугаар сургуулиас 2, 116, 29 дүгээр сургууль, дөрөвдүгээр сургуулиас 35, 3, 4 дүгээр сургуулиудад, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулиас 57, 61, 49 дүгээр сургуулиудад, “Торгон хийц”  ХХК-ийн байрнаас 5, 23, 24 дүгээр сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлнэ.

Харин Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулиас 15, 32, 18, 60 дугаар сургуулиас 10, 34 БУЦ сургуулиудад, Баянгол дүүргийн 28 дугаар сургуулиас 13, 93, 40, “Лидер” сургуулиас 51, 70, ЭУЦ сургуулиудад форм нийлүүлэхээр болжээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулиас 87, 21, 33, 53 дугаар сургуулиас Амгалан ЦС, Баянзүрх ЦС, 92 дугаар сургуулиудад нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас тараагдана. Дүрэмт хувцас тараах ажил 8.00-21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана. 

Ugluu logo

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …