ЦЕГ: Романс луйвраас болгоомжил

Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба одоогийн байдлаар Монгол улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.
Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар монгол улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө монгол улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.

Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстөй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.
 ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …