Ж.Эрдэнэбат:Ирж байгаа гал тахиа жил ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна

Эх орон, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ирж байгаа гал тахиа жил улиран одож байгаа бичин жилийн адил ивээлээ хайрласан  сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сар шинийн баяр бол өвөг дээдэс, ахас ихэсээ хүндэтгэх, нялхасаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, ёс заншлаа дээдэлдэг сайхан уламжлалтай баяр. Монгол түмэн маань сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд                                  ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …