Сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван байв

Арван долдугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллаа.

 Сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд уламжлалт баяр ёслолоо тайван тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сар шинийн баяраар иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажиллалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …