Гуравхан хоногт таван кг хасах нууц жор:
Дэглэм 1:
Өглөөний цай: Чанасан өндөг, чихэргүй кофе эсвэл ногоон цай
Бага үд : Илчлэг багатай бяслаг 200 гр, улаан лоолийн шүүс 1 аяга
Өдрийн хоол: Шинэ ногооны салад, давгүй лемоны шүүс, тахиа эсвэл загас /200гр/
Үдээс хойш: Цангис, үхрийн нүд, бусад улирлын гаралтай жимс
Оройн цай: Элсэн чихэргүй ногоон цай
Энэ дэглэмд хоолныхоо калорийг тооцож идэх хэмжээг ихэсгэж багасгаж болно.
Дэглэм 2:
Өглөөний цай: Нимбэг зөгийн балтай цай үүнээс 15 минутын дараа чихэргүй кофе эсвэл ногоон цай ууна
Өдрийн хоол: хүнсний ногоо, чанасан тахианы мах /200гр/
Оройн хоол: Байцааны шингэн шөлийг л ууна /150 гр/
Байцааны шөл хийх арга: Хүйтэн усанд байцаагаа хийж 20 минут буцалгана. Ямар нэгэн амталгч, давс орохгүй
Хоолны дэглэм барихдаа баримтлах үндсэн зарчим:
– Наад зах нь хоёр литр цэвэр ус, шүүс, цай ууна
– Өдөр бүр дор хаяж 2 цаг алх
– Архи тамхинаас бүр мөсөн татгалз
– Стресст орохоос зайлсхий
– төмөр, кальци, кали, витамин С зэргийг бэлдмэлээр уух хэрэгтэй.