Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

2017 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь,тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлжголын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …